БАГАЧУУЛДАА ЗОРИУЛСАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАМЖТАЙ, ЗУГААТАЙ СУРГАЛТ БОЛЛОО.

Манай улсад авто зам дээрх осол хэргийн тоо ихээхэн байгааг бууруулахаар Төрийн байгууллагуудаас гадна Бизнесийн болоод Иргэдийн санаачилсан ТББ-ууд ихээхэн санаачилгатай ажиллаж байна. Үүний нэгэн жишээ болох Авто Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Ассациоци ТББ-н санаачилсан хөтөлбөрийн дагууд хүүхэд багачуулд зориулсан сонирхолтой сургалт боллоо. 

 

 

Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлаа хамгаалах дадал зуршил тогтоох, автомашинтай, тоглоомуудтай бичил орчин дахь сургалтыг хийсэн тухай мэдээллийг хүргэж байна.

Онол төдий, ширээний ард, эсвэл самбарын өмнө ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН яриад сонирхол бага байдаг байх. ЗАМ ДЭЭР ЯМАР ЯМАР АЮУЛТАЙ ЗАНГА байдаг тухай, ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ХАМТ ЯВАА НАЙЗУУДЫНХАА аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд зөв оролцох, ХҮҮХДИЙН СУУДАЛ, СУУДАЛ ӨНДӨРСГӨГЧ ямар үүрэгтэй байдаг вэ?

Түүнчлэн ЖОЛООЧ НАР ТА НАРЫГ ЯАГААД ОЛЖ ХАРДАГГҮЙ талаар болон ХҮҮХДҮҮД ЯАГААД АВТОМАШИНД ШҮРГҮҮЛДЭГ ШАЛТГААНУУД, АЮУЛГҮЙ ХААЛГА, АЮУЛГҮЙ ЦЭГ байх нь хүүхдүүдийг аюулаас урьдчилан сэргийлэх сайн туршлагыг бодит байдлаар харуулж цагийг хамт өнгөрүүллээ.

 

Тэдэнд SAFETY JACKET илүү таалагдсан байна. Бид нар ч гэсэн адилхан өмсөөд чөлөөтэй тоглоцгоов. Сайн жаалууд.

Хүүхэд-замын хөдөлгөөн төслийг санаачлагч Авто Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Ассациоци ТББ,Оюу толгой ХХК, зохион байгуулахад дэмжиж тусалсан MADA /Монголын авто дистребютруудын холбоо/, Nissan Patrol Mongolia  , Моннис моторс ХХК компани.

 

Удахгүй ээж аавуудад хүүхдээ замын хөдөлгөөнд яаж зөв оролцуулах, яаж хүүхдийн суудал дээр дуртай суудаг болгох талаар зааж өгнөө.

 

Харин өнөөдрөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс,Замын Цагдаагийн Алба хамтран хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх "Бяцхан зорчигч" аян эхэлсэн. 

 

 

Та бидний цэнхэр дэлгэцээр эчнээ танил болсон Самбуугийн Энхтөр буюу олонд Аюулгүйн тойргийн Энхтөр энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна. Төслийн санаачилсан, хамтарч ажиллаж байгаа бизнесийн болоод төрийн байгууллагуудад баярласан талархаснаа илэрхийлэх нь зүйтэй юм.

 

Мөн ард иргэд бид ч мөн энэхүү төсөлд хамтран оролцох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамтран оролцож, дэмжиж ажиллахыг хүсье.

Монголын авто дистрибьютерүүдээс Моннис моторс ХХК  NISSAN брэнд багачуулын төлөөх АНХДАГЧ нь болж чадлаа. Баяр хүргье.

 

 

BOLLOO.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.