www.119.mn сайт бүрэн ажиллахгүй байгаа учир шинжилгээний хариуг мессэжээр илгээж байна

Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 1-ээс буюу өчигдрөөс эхлэн аймаг руу, аймгаас Улаанбаатар руу нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна.   Өчигдрийн байдлаар нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал багасна гэх тооцооллыг албаныхан өгч байна.   Үүссэн нөхцөл:

  • Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх;
  • Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй;
  • Нийтийн тээврээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд үүсчээ.
  • Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессэжээр хүргэх, нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж, хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэжээ.

  Эх сурвалж: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.