TOKYO-2020 олимпийн эргэн тойронд

Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугаманд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв. “Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна” гэж түрүүчийн 7 хоногт мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно нь хурц байдлыг даван туулах КОВИД~19 Вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. ...

М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Катарын Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.Жин тус бүрийн чансааны эхний 32т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч өрсөлдөгч ...

Т.Бах ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана

2021 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой байсан. ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, (H.E ) ноён Бан Ги-Мүн, Ёс зүй , хууль дүрэм сахиулах асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон гэдгийг албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ жил ...

Орвог гашууны бор толгойд “ТОКИО-2020”-ийн бамбар аялуулав

Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.   Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын ...

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ

Өчигдөр Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер Дагвын Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн боллоо. Нийт долоон сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болж, 45 жүдоч хүч үзлээ. Энэ удаад “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тодорхой шалтгааны улмаас оролцоогүй бол УАШТий хошой мөнгөн ...

Он дуустал болох үндэсний бөхийн барилдааны хуваарь гарлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос он дуустал болох барилдааны хуваарийг гаргалаа.   10-р сарын 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан, 10-р сарын 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан, 10-р сарын 30,31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт, 11-р сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 11-р сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай ...

МҮОХ-ны тамга гардуулах ёслол боллоо

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.  Дэлгэрэнгүй...

МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зарлагдлаа

Наймдугаар сарын 04-ний өдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа. Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана. МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч: Шарагчин ...

Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, ...

Э.Содномпилжээ:Хотынхоо үлгэр жишээ иргэн нь байж, амжилтаа хадгалж үлдэхийн төлөө улам илүү хичээнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр МУГТ Э.Содномпилжээд “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдэг гардууллаа. Тэрбээр 19 дэх “Нийслэлийн хүндэт иргэн” болж байгаа юм. Э.Содномпилжээгийн хувьд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Үүнээс хойш  тэрбээр дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Азийн цомын тэмцээний аварга, мөн УАШТ-ий таван удаагийн аварга зэрэг бахдам амжилтуудын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.