АНУ-ын Конгрессын ордоны халдлагад өртөж байсан түүхүүд

АНУ-ын Конгрессын ордон нь 200 гаруй жилийн түүхтэй АНУ-ын  Сенат ба Төлөөлөгчдийн хууль тогтоомж батлах, үе үеийн ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслол зохиогддог ордон билээ. Конгрессын ордон нь хууль тогтоох засаглалыг бий болгох  зорилгоор баригдсан хэдий ч, олны үймээн, галт халдлага, дэлбэрэлт зэрэг хууль бус үйдлүүдэд өртсөөр иржээ.

            Конгрессын ордны барилгын ажил албан ёсоор 1793 оны 9-р сарын 18-нд Ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачлагаар эхэлсэн байна. Барилгын ажилд хар арьстнууд бүх л хүнд хүчир ажлыг гүйцэтгэсэн байдаг. 1800 оноос Конгресс энэхүү барилгыг ашиглаж эхлэн үйл ажиллагаагаа Филадельфиагаас Вашингтон,ДС-д шилжүүлсэн байна. Вашингтон хотын анхны барилгуудын нэгэн адил Конгрессын ордны  загварыг эртний Грек, Ромоос санаа авч, 19-р зууны неоклассик хэв маягт тулгуурлан бүтээжээ.

           Конгрессын ордны бүтээн байгуулалт 1812 оны дайн хүртэл үргэлжилж, дайны улмаас  барилгын ажил зогсоход хүрсэн байдаг. АНУ, Их Британийн эзэнт гүрний хоорондох мөргөлдөөн гарсан жил Америкийн цэргүүд Их Британийн эзэнт гүрний колони Канадын нийслэлийг галдан шатаажээ. Үүний хариуд 1814 онд Британийн цэргүүд Вашингтон дахь Цагаан ордон болон Конгрессын ордныг шатаасан байна. Энэхүү дайралт Конгрессын ордоныг бүрэн устгаагүй боловч ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул Конгрессын зарим гишүүд холбооны засгийн газрыг Филадельфи хот руу буцааж нүүлгэх эсвэл өөр хотод шилжүүлэхийг санал болгож байв. Гэсэн хэдий ч энэ саналын оронд Конгрессын ордоныг эргэн сэргээн босгож, мужууд болон Конгресст төлөөлөгчид нэмэгдэхийн хэрээр ордонг өргөжүүлсээр байв (өнөөдөр Конгрессын ордоны нь 1.5 сая хавтгай дөрвөлжин фут, 600 гаруй өрөөтэй). Дараагийн хэдэн арван жилийн хугацаанд конгрессийн гишүүдийн хоорондын харилцаа хурцдаж, хоорондын тэмцэл ихсэх болов.

        Их Британийн цэргүүд барилгыг шатаахыг оролдсоны дараа АНУ-ын Конгрессын ордон; Сенат болон ордны далавчинд гарсан галын эвдрэл

Конгрессын гишүүдийн тэмцэл хурцадсан нь иргэний дайн дэгдэхэд хүргэжээ

        АНУ-ын иргэний дайны өмнөх үед боолчлогдсон хар арьстнууд болон бүх л хар арьстан иргэдийн эрх ихэд зөрчигддөг байв. Энэ үе бол боолчлолын эсрэг тэмцсэн сонин хэвлэлүүд олон нийтийн эсэргүүцэлд өртөж, боолчлолын асуудал бүр Конгрессын гишүүдийг нэг нэгэндээ хүч хэрэглэн халдахад хүргэсэн үе юм.

        Конгрессын гишүүдийн хоорондох тэмцлийн томоохон үйл явдлуудын нэг бол Чарльз Самнерийг таягаар цохьсон явдал юм. 1856 онд боолчлолыг үзлийг дэмжигч Престон Брукс боолчлолын эсрэг сенатч Чарльз Сумнерийг таягаар ухаан алдаж унатал цохисон байдаг. 

        Түүхч Жоанн Б.Фриман ” The Field of Blood: Violence in Congress and the Road to the Civil War ” номоо судлахдаа конгрессын гишүүдийн хоорондох 70 гаруй хүчирхийллийн шинжтэй тохиолдлыг олж тогтоосон байна. 1858 онд шөнийн 02:00 цагт 30 орчим конгрессийн гишүүд Төлөөлөгчдийн танхимд хууль бусаар нэвтрэн, хоорондоо нударга зөрүүлж, өмнөдийхөн умардыхныг эрхэндээ оруулан авсан байна. 1860 онд нэгэн конгрессийн гишүүн ордонд боолчлолын эсрэг үгээ хэлж байх үед боолчлолыг дэмжигч гишүүд гар буу гарган түүнийг сүрдүүлж ч байсан гэдэг.

                  Конгрессын гишүүдийн хоорондох тэмцэлээс гадна энгийн иргэд ч Конгрессын ордны талбайд зэвсэгт халдлага үйлдэж байжээ. 1954 онд Пуэрто-Рико гаралтай дөрвөн иргэн Төлөөлөгчдийн танхимд галт зэвсэг ашиглан Конгрессийн таван гишүүнийг гэмтээж байв. Халдлага үйлдэгчид АНУ-ын Пуэрто-Рикогийн нутаг дэвсгэрт тусгаар тогтнол шаардаж энэхүү хэргийг үйлдсэн гэж мэдүүлжээ. Халдлагад өртсөн конгрессын гишүүдийн амь нас эрсдээгүй ч , халдлага үйлдэгч дөрвөн этгээдэд хорих ял оноосон байна. 1977 онд  Ерөнхийлөгч Жимми Картер тэдний нэг гэмт хэрэгтний ялыг нь хөнгөрүүлж, 1979 онд  үлдсэн гурван халдлага үйлдэгчдэд  өршөөл үзүүлжээ.

         Мөн 1971 оны 3-р сарын 1-нд Капитолийн байранд тэсрэх бөмбөг дэлбэрч байв. Дэлбэрэлтийн улмаас хүн  гэмтээгүй боловч 300,000 долларын хохирол учруулсан байна. Энэхүү явдлаас 13 жилийн дараа, 1983 оны 11-р сарын 7-нд Конгрессын ордны Сенатын жигүүрийн хоёр давхарт бөмбөг дэлбэрчээ. Тэсрэх бөмбөг оройн цагаар дэлбэрч, хүн гэмтээгүй боловч ойролцоогоор 250,000 долларын хохирол учруулсан байна.Эцэст нь халдлагатай холбогдуулан долоон хүнийг баривчилжээ. 

   Харин 2021 оны 1-р сарын 6-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор төлөөлөгчид хуралдсан өдөр Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдений сонгуулийн ялалтыг эсэргүүцэн үймээн дэгдээн цагдаагийн хаалтыг давж, Конгрессын ордон руу дайран орж танхимд хууль бусаар нэвтрэн орсон байна. Үймээний үеэр Конгрессын ордон дотор нэг эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

        Эх сурвалж: History.com

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.