Нөөцийн махны борлуулалтыг зогсоожээ

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон үед махны нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд  нийслэлд тусгай цэгүүдээр нөөцийг махыг борлуулж эхэлсэн юм. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоожээ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжсэн гэж үзсэн Иймээс өнөөдрөөс эхлэн нөөцийн махны борлуултыг гаргаагүй. Зах худалдааны төвүүдэд махны нөөц хэвийн хэмжээнд болсон” гэлээ.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.