БЗД-т түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Ковид-19” түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус дүүрэгт 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1,005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.
  Үүнтэй холбогдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.