Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт 1937 дуудлага ирсэн байна

Хоногийн мэдээ: Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт 1937 дуудлага ирсэн байна.
Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ
төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой шүү!

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон
тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг
хүргэж байна. (2020.11.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 3341 дуудлага
ирснээс 690 нь яаралтай тусламж, 2487 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 38 мэс засал
хийгдлээ. ГССҮТ-д 135 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар
үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй,
халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж,
ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Эх сурвалж: ЭМЯ