Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтад: Марал Хангай Мэргэн гурав

Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээсэн. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон ...

Засвар угсралтын цехийн уулчид сутай хайрханд авирлаа

Засвар угсралтын цехийн дарга, “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүн Х.Баяраагаар ахлуулсан тус цехийн уулчдын баг Сутай хайрханд амжилттай авираад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, спортын мастер К.Нурбахыт, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цогтбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын уулчид багтжээ. Тэд далайн түвшнээс дээш 4150м буюу оргилд нь амжилттай гарсан байна. Тус цехэд уулын спортын тамирчин, ...

Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Д.Жаргалсайханыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт албан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд ...

Чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга төрлөө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн ...

Спортын эргэн тойронд

“Хангарди”-ийн бөх Ө.Батзул Азийн аваргын тэмцээнд үзүүрлэв Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 300 гаруй тамирчин оролцов. Тус тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор, “Хангарди” клубийн тамирчин ОУХМ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Казакстаны бөх, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялсан ...

BCH LIONS клубын хөвгүүд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2022 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод “Дружба народов” олон улсын хөлбөмбөгийн тэмцээн явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг лигийн тэмцээний U14 ангилалд тэргүүн байр эзэлсэн ДЭРЭН, дэд байр эзэлсэн BCH LIONS багууд Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай BCH LIONS баг мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Мөн тэмцээний ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар ...

“Улаанбаатар Их Дуулга 2022” Steppe Arena-д болно

2012-2016 онуудад Монгол улсад зохиогдсон ОУЖБХолбооны цуврал тэмцээн Чингис Хаан Гран При тэмцээн 4 жилийн дараа зэрэглэл ахиж Улаанбаатар их дуулга 2022 нэртэйгээр энэ оноос эхлэн 2024 оны Парисын олимп хүртэл жил бүр VI сард зохиохоор МЖБХолбооны ерөнхийлөгч Х. Баттулга ба ОУЖБХолбооны ерөнхийлөгч Marius Vizer нар гарын үсэг зурсан билээ. Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн II сарын 24-27-ны өдрүүдэд тэмцээн зохиогдох ордныг ...

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал огохоор шийдвэрлэлээ. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын ...

Маргааш Холимог тулааны 2021 оны Аваргын Бүс хамгаалах тулаан болно

Маргааш Холимог тулааны 66 кг жингийн 2021 оны Аваргын Бүс хамгаалах тулаан болно. Аваргын Бүсийн төлөө Garuda mma тамирчин А.Гантүлхүүр өрсөлдөх бол аваргын бүсийн хамгаалж Шандас мма 2020 аварга Б.Энх оргил тулалдана. Дэд оргил тулаанд:66 кг жинд Ширэн бээлий клубийн тамирчин Э.Ганзориг буцаж тулаандаа ирснийг зарласан бол түүний өрсөлдөгч сүүлийн 3 тулаандаа ялалт байгуулаад байгаа Шандас мма тамирчин Ч.Дагийсүрэн юм. Тамирчид Кикбокс, ...

М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн ДАШТ Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавяьат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.