“Астана-2025” дэлхийн цомд Монголын есөн ширэн бээлийтэн тулалдана

Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болж буй бөгөөд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, ...

3х3: Эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай шийдвэрлэх тоглолт хийнэ

Насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. Өнөөдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорно. Манай улсын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Герман, Украины багуудыг дараалан хожиж хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Өнөөдөр Монголын эмэгтэй баг “А” хэсгийн гуравдугаар байраар шалгарсан БНХАУ-ын багтай тоглоно. Аль хожсон баг нь шөвгийн наймд шалгарч маргааш ...

Жүдочид Унгарт ДАШТ-д өрсөлдөнө

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн тэмцээнд 93 улсын 563 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Унгарыг зорьжээ. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр ...

Э.Хүслэн “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Монголын шатарчдын дунд “Дэлхийн цом 2025” тэмцээнд оролцох тамирчдын сүүлийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногт боллоо. Эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс ФИДЕ мастер Э.Хүслэн нар дотоодын ганц эрхийг авлаа.  Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин, С.Чингүүн, М.Амилал, Х.Итгэлт, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар өрсөлдсөн. Эдгээр шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноо ...

“The MongolZ” баг АНУ-д зохиогдож буй тэмцээнээс эхний хожлоо авлаа

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын өндөр чансаатай “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээн АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын “The MongolZ” багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм. Тэд А хэсгийнхээ эхний тоглолтоо өнөө өглөө Бразилын “FURIA” багийн эсрэг “Во3” (гурван “map”- аар ялагчийг тодруулах) ...

Ч.Ариунзул Эверестийн оргилд гарлаа

Уулчин Ч.Ариунзул далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) ...

Б.Мөнгөнзул шатрын ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өргөөс тэргүүлэгчдийн эгнээнд явсан Б.Мөнгөнзул Энэтхэгийн Агравал Вантикатай тэнцэхэд л тивийн аварга болох байсан ч харамсалтайгаар хожигдов. Ингээд дөрвөн тамирчин ижил 7 оноотой болсноор нэмэлт үзүүлэлтээр БНХАУ-ын олон улсын мастер Ю Шин Сон тэргүүлж, манай тамирчин Б.Мөнгөнзул мөнгө, Казахстаны эмэгтэй их ...

Хүүхдийн спортын зуны VIII наадмын спортын төрлүүд хаана болох вэ

Хүүхдийн спортын зуны VIII эхлэхэд 13 хоногийн хугацаа үлдлээ. Тэмцээн зохион байгуулагдах Спортын цогцолборын мэдээллийг хүргэж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа – Спортын төв ордон /05.26/Бадминтон -Налайх дүүргийн БТСГ-ын заал / 05.26-05-28/Волейбол” СХД, Хан-Уул, Баянгол дүүргийн БТСГ, ТЭЦ-4 замын урдах В корпус заал /05.26- 06.04/Гимнастик – МУБИС, БТС-ийн спорт заал /05.26/Байт харваа- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- /05.29-05.30/Бокс – Хан-УУл дүүргийн ...

Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын ...

Душанбегийн Их дуулгад Гавьяат тамирчин Э.Ариунболд тэргүүтэй жүдочид барилдана

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ний хооронд болох бөгөөд тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа (гавьяат тамирчин), Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 17 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд (гавьяат тамирчин), Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.