ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн Феско групп Монголын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин (2022.09.27-нд) ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев, ОХУ-ын Феско группийн Харилцаа холбооны Газрын Дарга Никита Томилин нарыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр зуу гаруй жилийн түүхтэй ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн Феско группийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулж, тээвэрлэлтийн цар хүрээгээ тэлж Монголын зах зээлд нэвтрэхэд МҮХАҮТ-ын зүгээс дэмжлэг ...

Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 9 дүгээр ...

Репо арилжаагаар банкуудад 74.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

Монголбанкнаас 2022 оны 3 дугаар улирлын ээлжит урт хугацаат репо арилжааг Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Мах бэлтгэл; Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх үйл ажиллагаанд зориулан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, 74.3 тэрбум төгрөгийг банкуудад олгов. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-239 ...

МИАТ ТӨХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төллөө

МИАТ ТӨХК нь орлого нэмэгдүүлж, зардал бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг 2021-2022 онд авч хэрэгжүүлсний хүрээнд Засгийн газрын гадаад баталгаа бүхий АНУ-ын EXIM банкны санхүүжилтийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаас гадна В767-300ER агаарын хөлгийг худалдан авах гүүрэн санхүүжилтийн зорилгоор МУХБ-с авсан зээлийг мөн хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа. МИАТ ТӨХК-ийн хэрэгжүүлж буй үр ашиг нэмэгдүүлэх багц ажлуудаас ...

Импортын цементийн гаалийн албан татварыг тэглэлээ

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг  O хувь болголоо.   “Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн ...

2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ

2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн ээлжит тооллогыг 2021 оны 11-12 дугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.Энэ ...

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын ...

Эхний 7 сард импортолсон автобензиний үнийн дүн өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөв

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.8 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2022 оны эхний 7 сарын байдлаар 926.4 сая ам.долларын 1,017.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 14.1 мян.тн буюу 1.4 хувиар, үнийн дүнгээр 359.2 сая ам.доллар буюу 63.3 хувиар тус тус өссөн байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.9 ...

Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанаар гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Сайжруулсан шахмал ...

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд боллоо. Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.