Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2022.12.14/-ийн хуралдаанаар ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах, уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталлаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч ...

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд ...

Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК 152 сая ам.долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн нүүрс борлуулаад байна. Компаний ...

Түлш шатахууны “ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ”

Монгол улс дизель түлшний хомсдолд ороод нэлээн хэд хонож байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ зогсох аюулд орно. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг,үлдсэн 40 хувийг нь бусад трейд компаниуд нийлүүлдэг байна. Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн ...

Ирэх оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно

-Самнасан ноолуур экспортолсноор шинээр 4400 ажлын байр бий болно-  Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр ...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд боллоо.Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын ...

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.  Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн  байдлаар нүүрс тээврийн  ...

Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022/10/05/ боллоо. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл ...

Д.Ган-Очир: Инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой макро эдийн засгийн байдал, шаардлагатай бодлогын тохиргоонуудын талаар ярилцлаа. – Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь хувийн секторт дарамт болохгүй юу, үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу? – Төв банканд байгаа бодлогын хэрэгслүүд ...

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд орж буй 12 онцлох өөрчлөлт

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өмнөх төсвүүдээс зарчмын болон тооны хувьд орж буй 12 ОНЦЛОХ өөрчлөлтийг танилцуулъя. – Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. – Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын дагуу 2024 онд хүрэх байсан түвшин болох ДНБ-ий 2.8 хувийг нэг жилээр наашлуулан ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.