МОНВУРСТ ХХК-ИЙН ХИАМАН ДОТРООС БЭЭЛИЙ ГАРЧЭЭ

Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн  20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ ...

Монгол технологиор Монголд үйлдвэрлэдэг “Газар шим” -ийн шинэ үйлдвэрийн цогцолбор нээлтээ хийлээ

Одоогоос 20 жилийн өмнө буюу тэртээх 1999 онд  “ГБТ Трейдинг” ХХК  “Артишок” эрүүл мэндийн ундаа, “Өег”, “Алаг”, “Байцаа”-тай салат,  “Лечо”, “Мөөгтэй лечо”,  “Өргөст хэмх”, зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны танил болсон  Монголд анхны даршилсан ногооны “Газар шим” үйлдвэрийг байгуулж эдүгээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компануудын нэг болж чадсан билээ. “Газар шим” хүнсний ...

Агаар цэвэршүүлэгч тасалгааны ургамал тарья

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах бас нэгэн арга бол гэр болон албан тасалгаанд тасалгааны ургамал тарьж ургуулах юм. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн хийсэн 1989 оны судалгаагаар тасалгааны ургамал агаар бохирдуулагч бодисуудыг тодорхой хувиар цэвэршүүлж байна гэж үзсэн байдаг. Зарим нэг түгээмэл тасалгааны ургамлууд лак, будаг, цавуу, хивс, барилгын чанаргүй материал, хуванцар, угаалгын нунтагаас ялгардаг хортой ...

Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна

Шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. Амин хүчил, тосны хүчил зэрэг янз бүрийн аминдэм агуулсныхаа хувьд аль ч төрлийн малын сүүнээс илүү давуу. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж ...

Банштай, борцтой, будаатай цайг шилдгээр шалгаруулжээ

Энэ жилийн Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү өдрийг угтан ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд улс орнуудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү ...

Шар тос – Шингэн алт – Хүнс – Эм – Гоо сайхны бүтээгдэхүүн…

    Шар тосыг монгол эмнэлэгт идээний охь манлай гэж үздэг. Түүнийг идээ ундаандаа хэрэглэж дадваас зүрхний тамирыг амарлангуй болгож уушигны хатангирлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлэн, царай зүсэнд өнгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл нэмж хүйтэнд өлчир, халуунд ангаа цангаа дааж насан хутгыг уртасгадаг гэдэг. Удаан жил хадгалсан шар тос нь арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог. Хөлдөж бэртсэн, цас бороонд жихэрсэн, ...

Олимпийн гудамжны түр замын хөдөлгөөнийг Ням гарагаас эхлэн хаана

  Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтай холбогдуулан Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний Ням гарагийн шөнөөс эхлэн хаах арга хэмжээг авч байна.   Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.        Дэлгэрэнгүй...

Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж байжээ.   Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг ...

Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт өчигдөр 17:30 цаг орчимд гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ.   Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын ...

Дархан хот “Гэрлэх ёслолын өргөө”-тэй боллоо

  Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн  өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ.   Аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ. Энэхүү өргөөг нээж  Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.