ЭМЯ: Нийт 41 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа : 2021 оны хоёрдугаар сарын 28-ны  өдрийн 09:00 цагийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 2907 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 41 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 40 тохиолдол бүртгэгдсэн. Уг 40 тохиолдлын 20 нь “Нэг-хаалга Нэг-шинжилгээ”-нээс илэрсэн тохиолдлын ойрын хавьлаас илэрсэн байна. 14 нь хяналтад авсан хавьтлаас илэрсэн бол 6 хүний хавьтал эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна.

Орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Алтабулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн. Нийт тохиолдлын 79 хувь буюу 2279 хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эмчлэгдэж гарсан.

 Коронавирусийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 643 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал  хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 хүн байна.  


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга   Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг  “Астразенека” вакцинд 7460 хүн хамрагдаад байна. Энэ нь нийт хамрагдах ёстой зорилтот бүлгийн хүмүүсийн 11.4 %  байна. Нийслэлийн хэмжээнд 30 цэгт дархлаалжуулалтын ажлыг зохион байгуулж байна. Дахрлаажуулалтын дараах урвалыг бид тандан судлаж байгаа. Нийт дархлаажуулалт хийлгэсэн хүмүүсийн 21,5 хувьд нь халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан. Хоёр эрүүл мэндийн ажилтанд  богино хугацаанд артерийн даралт ихсэх шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор арилсан байгаа. 

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.