Москва хотын түүхт 20 гэрэл зураг

1,Christ the Saviour сүмийн баригдаж байх үеийн анхны зургуудын нэг

    Christ the Saviour сүмийн Кремлиэс харагдах байдал( Зургийн зүүн гар талдсүм , баруун талд Кремлийн цамхагууд) 1852он

2,Оросын эзэнт гүрний хаан ширээнд залах ёслол

   Оросын эзэнт гүрний бүх хаад Кремльд өргөмжлөгдсөн байдаг. Зурагт 1896 оны 5-р сарын 14-нд Оросын эзэнт гүрний сүүлчийн хаан Николай II-ийг хаан ширээнд залах ёслол

    1896 оны 5-р сарын 14, Москвагийн Кремль дэх Дормицийн сүм хийдээс гарч яваа шинэхэн хаан Николай II

3,Октябрийн хувьсгал

   Октябрийн хувьсгалын улмаас Москва хотод олон хүний амь үрэгдэв. 1917 оны 11-р сарын 10-ны өдөр амь насаа алдсан хувьсгалчдыг Улаан талбайд оршуулж буй нь

4,Christ the Saviour сүмийг нурааж буй дүр зураг

    1931 оны 12-р сарын 5-нд коммунист эрх баригчид Зөвлөлтийн ордонг барихын тулд  Christ the Saviour  сүмийг нураав. Гэвч ордон баригдаагүй.

5,Москва хотын метроны шугам

  Шинэхэн байгуулагдсан Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлтүүдийн ордон барих боломжгүй болсон ч метроны шугам барих хөрөнгийг босгож чаджээ. Эхний шугамууд 1935 онд нээгдэв. 

    1932-1934 оны хооронд Москвагийн анхны метро станцуудын нэгийг барьж буй үйл явц

6,Нацист Германы эсрэг ЗХУ

                1941 он бол ЗХУ-ын нацист Германы эсрэг дайны эхэн үе байв. Москва хотын төв цэцэрлэгт хүрээлэнд цэргийн сургуулилт хийж буй Зөвлөлтийн цэргүүд 

   Зөвлөлтийн цэргүүд фронт руу явахаар бэлтгэгдэж байна 1941 он

7,Ялалтын жагсаал

  Ялалтын баярыг анх 1945 оноос тэмдэглэж эхлэсэн бөгөөд тэр үеэс хойш жил бүр тэмдэглэсээр ирсэн 

8,Иосиф Сталины үхэл

   Иосиф Сталин нь 1953 онд нас барсан. Түүний үхэл Москва цаашлаад Зөвлөлт Холбоот Улсад бүхэлд нь өөрчлөлт авчирсан юм. Оршуулгын ёслол Москва хотод 1953 он

9,Сансарт ниссэн анхны хүн

    1961 онд хүн анхны сансарын нислэгээр нисэв. Энэ баярт үйл явдлыг Москва хотын Улаан талбайд тэмдэглэв.

         Москва хотын Улаан талбайд Герман Титов,Никита Хрущев (Зөвлөлт Холбоот Улсын удирдагч) болон Юрий Гагарин 

10,Хоосон зайд усан бассейн байгуулав.

       1960 онд Зөвлөлтийн шинэ эрх баригчид хуучнаар Christ the Saviour сүм байсан газар задгай усан бассейн байгуулав.

   Зурагт усан бассейн ба Кремль. Усан бассейн 1960 онд нээгдэн 1988 он хүртэл ажилласан  бөгөөд дэлхийн хамгийн том задгай усан бассейнуудын нэг болсон юм. 1969 он.

11,ЗХУ-ын нийслэл

    Москва хот Зөвлөлт Холбоот Улсын нийслэл. Улс орны хувьд маш олон чухал үйл явдал тэнд тохиосон байдаг. Зөвлөлтийн залуучуудын эвлэл Кремльд ойгоо тэмдэглэж байна.

Коммунист Залуучуудын Холбооны Их хурал, Кремлийн Конгрессын Ордон, 1974 он.

12,Олимпийн наадам

    Москва хотод 1980 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулав. Энэ нь анх удаагаа Зүүн Европийн хотод Олимпийн наадам зохиогдож буй тохиолдол болов.

  Зуны 22-р олимпийн марафон гүйлтийн төрөл St.Basil’s сүм хийдийн ард 

13,ЗХУ задран унав

     1991 онд ЗХУ задран унав. Тухайн үеийн ЗСБНХУ-ын удирдагч Михаил Горбачев тус улсын засгийн газрын төвлөрлийг сааруулах зорилгоор хэд хэдэн шинэчлэл хийв. Үнэнч коммунистууд шинэчлэлийг эсэргүүцэж, төрийн эргэлт хийхийг оролдож байжээ.

  1991 оны төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Улаан талбай 

14,Салан тусгаарлагчид 

    Салан тусгаарлагчдыг тухайн үед Оросын Зөвлөлт Холбоот Улсын Ерөнхийлөгч байсан Борис Ельцин зогсоосон юм.

  Борис Ельцин Москвагийн Цагаан ордны урд танк дээр зогсож байна

15,Орон сууцны бөмбөгдөлт ба Чечений хоёрдугаар дайн

     1999 он бол Москва хотын болон Оросын түүхэн дэх эмгэнэлт жил байв. Чечений террористууд Москва хот болон Оросын бусад хэд хэдэн хотын орон сууцанд бөмбөг дэлбэлэв. Эцэстээ Чечений хоёрдугаар дайны эхлэл Путинд засгийн эрхийг авч ирэв.

      Москвагийн өмнөд хэсэгт орших Каширская хурдны зам дээрх орон сууцнууд бөмбөгдөлтийн дараа

16,Путин ерөнхийлөгч болов.

   2000 оны 5-р сард Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болов. Энэ үйл явдал нь Москва хот болон Орос улсын ирээдүйг ихээхэн өөрчилсөн юм.

  Владимир Путин Кремлийн ордонд Борис Ельцины дэргэд Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна

17,Christ the Saviour сүмийг дахин барьсан нь

   ЗХУ задарсны дараа Оросын Ортодокс сүмүүд, Christ the Saviour сүм хийдийг сэргээн босгоход зориулж сан байгуулсан байна. Энэ нь үр дүнгээ өгч 2000 оны 8-р сард шинэ сүм хийд сэргээн босгогдов.

18,Шинэ Москва

     Системийн өөрчлөлтийн дараа Москва хот Европын санхүүгийн төв хотуудын нэг болжээ. Хотын ихэнх байгууллагууд одоо шинэ Москвад байрладаг.

20,Борис Немцов алагдсан нь

     Сөрөг хүчний нэрт улстөрч Борис Немцов  2015 онд Кремлээс хэдхэн алхмын зайд буудуулж нас баржээ. Түүний дурсгалын газар үргэлж цэцэгсээр дүүрэн байдаг.

      Хэргийн газар цэцэг авчирч буй хүмүүс

20,Путины эсрэг жагсаал

Москвад Путины эсрэг томоохон жагсаал болов.

    Путины эсрэг хүчний хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг Алексей Навальный 2017 оны 3-р сард Москвад болсон жагсаалын үеэр.

Эх сурвалж: theculturetrip.com

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.