Шилэн тавцантай гүүр барих ажилтай холбогдуулан “Сайханы Хөтөл” явах замыг түр хугацаагаар хаажээ

Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн мэдэх “Сайханы Хөтөл”-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг  хаасан байна. Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, “Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан “Сайханы хөтөл” тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.