Банштай, борцтой, будаатай цайг шилдгээр шалгаруулжээ

Энэ жилийн Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү өдрийг угтан ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд улс орнуудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээнд зориулан Дорнод Монголын шим мандлын нөөц газраас банштай, борцтой, будаатай цайны жорыг хүргүүлжээ. Улмаар уг жор шалгарсны дагуу хоолыг хийхэд шаардагдах орцыг тус нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн байна.

Энэ сарын 22-ны өдөр ЮНЕСКО-ийн Парис хот дахь төв байранд Монгол улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм.

Уг арга хэмжээ нь улс орнуудын амьдрал, соёлын олон янз байдал, хэв маягийг магтан дуулах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний олон улсын дадлага туршлагуудыг хуваалцах, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн зан байдал, хооллох хэв маягаас суралцахад чухал ач холбогдолтой юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.