Шар тос – Шингэн алт – Хүнс – Эм – Гоо сайхны бүтээгдэхүүн…

 

 

Шар тосыг монгол эмнэлэгт идээний охь манлай гэж үздэг. Түүнийг идээ ундаандаа хэрэглэж дадваас зүрхний тамирыг амарлангуй болгож уушигны хатангирлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлэн, царай зүсэнд өнгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл нэмж хүйтэнд өлчир, халуунд ангаа цангаа дааж насан хутгыг уртасгадаг гэдэг.

Удаан жил хадгалсан шар тос нь арьсны элдэв гөвдрүүг эдгээх онц чадалт эм болдог. Хөлдөж бэртсэн, цас бороонд жихэрсэн, цас мөстэй гол усанд унаж чөмөг хөрсөн хүнд шар тосыг уулгаваас түргэн тусыг олно.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй. Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчлээр баялаг юм.

– Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

yes – Жин хасахад туслана.
Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

kiss – Хоол боловсруулах системийг сайжруулна.
Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. “Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

heart– Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна
Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

yes – Холестерин бууруулна.
Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

smiley– Арьсыг өнгөлөг болгоно
Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

 yesҮрэвслийн эсрэг байгалийн эм.
Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

yes – Ямар ч харшил үүсгэдэггүй.
Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

smiley Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй
Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно. Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

yes Өвдөлт багатай амархан төрөхөд туслана.
Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

kissБайгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт
Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй гайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

smileyНүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.


 
ШАР ТОС ГОО САЙХАНД:


 
Шар тос нь хоол хүнсний хэрэглээнээс гадна таны гоо сайханд гайхалтай өөрчлөлтийг авчрах байгалийн цэвэр жор юм. Та шар тосыг өөрийн үс, арьсанд дараах байдлаар хэрэглэж болно.

yesЭрүүл, чийглэг, намирсан, зөөлөн үс:
Хэрвээ таны үс хуурайшиж арзайсан, үзүүр хэсэг нь маш их салаалж гэмтсэн, өнгөө алдаж бүрсийсэн бол та шар тосоор энэхүү асуудлаа маш хялбархан шийдэж чадна. ( Шар тосоо багахан халаагаад үсний угаас үзүүр хүртэл түрхэж массаж хийгээд 1 цагийн дараа хүүхдийн эсвэл химийн найрлагагүй зөөлөн шампуниар угааж хатаана)
Үр дүнд нь та гялалзсан чийглэг, намирсан зөөлөн үстэй болсон байх болно. Долоо хоногт 2-3 удаа давтаарай.


 
smileyЭрүүл цэвэрхэн арьс
01. Шар тос+ус=ид шидийн чийгшүүлэгч
(Шар тосноос өөрт тохирох хэмжээтэйг авч устай холиод тусгай blender-т хутгана. Blender байхгүй бол гараараа сайтар хутгана. Бэлэн болсон тосоо нүүр болон бүх биедээ түрхэж 30 мин болгоод угаана). Долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Үр дүн нь ямар ч үнэтэй брэндийн тосноос дутахгүй болохыг та харна.


 
02. Чийглэг гэрэлтсэн өнгөтэй арьс
( Шар тос сүү хоёрыг адил хэмжээтэй авч хутгаад нүүрэндээ зузаан түрхэнэ. 15-20 мин дараа бүрэн хатаагаад хүйтэн усаар угаана)


 
03. Арьс хөгшрөлтөөс хамгаална
Шар тосоор дангаар нь 7 хоногт олон давтамжтайгаар нүүрэндээ массаж хийх нь арьсыг хөгширч, үрчлээтхээс маш сайн сэргийлдэг. Боломжтой бол өдөр бүр массаж хийвэл бүр илүү үр дүнтэй.


 
04. Ядарсан нүд болон доод зовхинд бий болсон хар, хөхрөлтийг багасгана
 
( Орой унтахын өмнө зовхиндоо түрхэж унтана. Мөн зовхины тос, серумыг орлуулж хэрэглэж болно)


 
05. Зөөлөн ягаан уруул
Хэрвээ таны уруул хуурай, хар хүрэн өнгөтэй бол орой бүр урууландаа шар тосоор массаж хийгээрэй. Хэдэн өдрийн дараа өнгө нь ягаан болж хувирхыг та харах болно

 

Sunee's Ballet.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.