2020 ОНЫ АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД БОЛНО

Манай улс 2020 оны Ази тивийн Физикийн олимпиадыг зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай мэдээллийг УИХ-н гишүүн А.Ундармаа өөрийн жиргээндээ оруулжээ.

 

Тэрээр Азийн Физикийн олимпиадыг 2020 онд Монгол улсдаа зохион байгуулахаар болсон баяртай мэдээг хүргэе! Олон олон авъяаслаг сурагчдыг тив, дэлхийн медалийн тавцанд хүргэсэн, хайрт ангийн багш МУИС-ийн багш М.Ганбат, түүний залгамж халаа МУБИС-ийн багш Я.Мөнхсайхан нартаа амжилт! хэмээн жиргэсэн байна.

 

 

Өмнө нь манай улсын Улаанбаатар хотноо 2008 оны 04 сарын 20-28 өдрүүдэд Азийн Физикийн 9 дэхь олимпиад болж байсан. 

 

Уг олимпиадад Азийн 18 орны 20 баг оролцсон. Олимпиад онолын бодлого, туршилтын ажил гэсэн хоёр төрлөөр зохиогдсон бөгөөд нийт 140 сурагч, 60 орчим багш, ажиглагч нар манай оронд хүрэлцэн ирсэн юм байна. Хамгийн түрүүнд Тайваний баг тамирчид манай оронд хөл тавьж байсан юм. Олимпиадыг манай улсын засгийн газар санхүүжүүлсэн бөгөөд БСШУЯ, Монголын физикийн нийгэмлэг, МУИС, ШУА-ийн физикийн хүрээлэн гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулсан.

 

Манай улсаас хоёр баг буюу 16 хүүхэд оролцсон. Дасгалжуулагч багшаар "Шинэ монгол" ахлах сургуулийн физикийн багш М.Бавуудорж, Боловсролын их сургуулийн багш О.Ганболд нар ажилласан. Монгол улс анх 1999 онд анх ОУФ-ийн олимпиадад оролцож байсан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа юм байна. 

 

Азийн Физикийн олимпиадуудыг зохион байгуулсан улсуудын жагсаалт

 

Number Year City Country Date  Countries 
1 2000 Karawaci  Indonesia April 23 – May 2, 2000 10
2 2001 Taipei  Chinese Taipei April 22 – May 1, 2001 12
3 2002 Singapore  Singapore May 6 – 14, 2002 15
4 2003 Bangkok  Thailand April 20 – 29, 2003 10
5 2004 Hanoi  Vietnam April 26 – May 4, 2004 13
6 2005 Pekanbaru  Indonesia April 24 – May 2, 2005 17
7 2006 Almaty  Kazakhstan April 22 – 30, 2006 18
8 2007 Shanghai  China April 21 – 29, 2007 22
9 2008 Ulaanbaatar  Mongolia April 20 – 28, 2008 18
10 2009 Bangkok  Thailand April 24 – May 2, 2009 15
11 2010 Taipei  Chinese Taipei April 23 – May 1, 2010 16
12 2011 Tel Aviv  Israel May 1 – 9, 2011 16
13 2012 New Delhi  India April 30 – May 7, 2012 21
14 2013 Bogor  Indonesia May 5 – 13, 2013 20
15 2014 Singapore  Singapore May 11 – 19, 2014 27
16 2015 Hangzhou  China May 3 – 11, 2015 25
17 2016 Hong Kong  Hong Kong May 1 – 9, 2016 27
18 2017 Yakutsk  Russia May 1 – 9, 2017 24
19 2018 Hanoi  Vietnam May 5 – 15, 2018 25
20 2019 Adelaide  Australia May 5 – 13, 2019  

 

 

BOLLOO.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.