Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу  Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга ...

“Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа”сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбооноос 2021 оны 9-р сарын 15-ны өдөр Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985) мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хуралд эрдэмтэн судлаачид “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир ...

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй ...

Үндэсний Шилдэг бүтээлийн эздийг тодруулав

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ. Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав. Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр  “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн ...

Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч батламж, мөнгөн шагналыг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн нийт ...

Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай

Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор  Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг.  …“Алтан хаан” галерейд Монгол ахуй бүрджээ. Арьсан цүнх сэлтийг үүднээсээ эхлэн өрсөн галлерейн төв хэсгээс цааш “Ариунаагийн гайхамшигт  ...

Морин хуурын чуулга Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс тоглоно

Морин хуурын чуулгын хамт олон монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдээс тун удахгүй тоглоно. Улсын Филармони 2020 оны нээлтийн уран бүтээлээ Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор нээж байна. Монголын хөгжмийн зохиолчдын Морин хуур хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн уг тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглоно. Тоглолтын хөтөлбөрт: Хөгжмийн ...

Баян Монгол чуулгын 50 жилийн ойн концерт

Тэртээх нэгэн өдөр шинэ аялгуу болон тодорч, их хотын айзам хэмнэлийг бадрангуй, баяр хөөрөөр дүүргэсэн тэдний түүх бүхэлдээ гайхамшиг юм. Хүчирхэг хэрнээ уянга төгөлдөр, зүрх сэтгэлд уусан шингэгч Жазз хөгжмийг зөвхөн тэд л амилуулж, балрашгүй түүхээ үлдээсээр байна. Тэд бол алдарт Баян Монгол чуулга. Зүрх догдолж, сэтгэл жаргана. 11-р сарын 30-нд 16:00 цагаас 50 жилийн ойн баярын концерт Корпорейт концертын их танхимд болно. Тоглолтод: ...

Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын ...

Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ

МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд болох тоглолтынх нь талаар түүнтэй ярилцлаа.-Таны  “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг олон сайхан поп дууг сонсох дуртай. Та олон жил гадаадад амьдарч байна. ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.