КОВИД-19: Их 20 ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан мэдэгдэл

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн аюул учирч байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн эрч буурч, ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулах, уян хатан нийгмийг бий болгох хүчин чармайлтад саад тотгор үүсч байна. Энэхүү цар тахал нь хамтын ажиллагаа, шийдэл шаардлагатай засаглалын тулгамдсан асуудлуудыг ил болгов. Хариуцлага, шударга байдалд анхаарч, төрийн болон хувийн хэвшлийн оролцогчдын ёс зүйн хэм хэмжээг ...

ОХУ-ын Төрийн Думын гишүүнийг тэрбумын хахууль авсан хэрэгт шүүхээр болжээ

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Төрийн Думын гишүүн Вадим Белоусовыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна /ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/. В.Белоусов нь 2010-2014 онд зам, барилгын нэг компаниас 3,2 тэрбум рублийн хээл хахууль авсан бөгөөд түүний дэмжлэгээр уг компани зам, барилгын ажлын худалдан авах ажиллагаанд олон удаа шалгарч байсан талаар Ерөнхий прокурорын газраас ...

Хятадад монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг хаажээ

Хятадын эрх баригчид монгол хэлээр харилцдаг цорын ганц нийгмийн сүлжээг өнгөрсөн долоо хоногт хаасан талаар Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс наймдугаар сарын 24-ний өдөр мэдээлжээ. Bainu нэртэй уг сайт нь ажиллаж байгаа ч нийгмийн сүлжээндээ нэвтрэхгүй байгаа аж.  Тус төвөөс мэдээлснээр уг сайтад Өвөр Монголын 400 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй байдаг гэнэ. Сайтыг хэдий хугацаанд хаасан нь одоогоор тодорхойгүй ...

Ливан улсын салютын агуулахад дэлбэрэлт болжээ

Ливаны нийслэл Бейрут хотод үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас барж, 4 мянга орчим хүн гэмтэл бэртэл авчээ. Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзжээ. Дэлбэрэлтийн чимээ уг газраас 240 км алсад орших Кипр арлынханд хүртэл сонсогдсон гэнэ. Дэлбэрэлт болсон салютын агуулахад их хэмжээний амоны нитрат (NH4NO3 – тэсрэх аюултай бодис) ...

Ялалтын баярын цэргийн парадад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Москва хотноо очжээ

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн аван цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд ...

Хятад Улс “доллар болон биткоинийг устгагч”-ийг эхлүүлж магадгүй

Цахим юань америкийн мэргэжилтнүүдийг айлгаж байна. БНХАУ-ын Төв банкаас мөнгөн тэмдэгтийг криптовалютаар орлуулах, мөнгөн дэвсгэртийг банкны гүйлгээнээс гаргах шийдвэр гаргасан талаар Bloomberg мэдээлсэн байна. Энэхүү “цахим юань” нь банкны системээс цаасан дэвсгэртийг шахан гаргах бөгөөд Хятадын Засгийн газрын бүрэн хяналтад байх болно. Шинэ мөнгөн тэмдэгт нь ам.долларын аюултай өрсөлдөгч болж болзошгүй гэж барууны шинжээчид ...

Мөнгө угаахтай холбоотойгоор биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болно

Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болох бөгөөд Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор аль хэдийнээ холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байна.   “CipherTrace” компаниас 6 дугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас ...

АНУ-ын прокурорууд Солонгос, Хятадын иргэдийг олон сая долларын мөнгө угаасан асуудлаар буруутгав

АНУ-ын хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2013 оноос хойш дэлхийн санхүүгийн системээр дамжуулан 2.5 тэрбум гаруй ам. долларыг Хойд Солонгосын Гадаад худалдааны банк руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт олон тооны  этгээдийг буруутгаж байгаагаа тус улсын Холбооны прокурорууд мэдэгдлээ. Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн асуудлаар тус улсын Гадаад худалдааны банкинд АНУ-ын Сангийн ...

Солонгосын ахлах сургуулийн хичээл түгшүүртэй байдлаар эхэлжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 ...

Олон улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сард авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн хамгийн чухал 10 үйл ажиллагаа

Хуулийн Моррисон ба Фоерстер компаниас энэ оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаануудаас хамгийн чухал ач холбогдолтой арвыг нь онцлон нэрлэж байна. Нэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас авлигын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулав. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын Хээл хахуулийн асуудлаарх Ажлын хэсгээс “Коронавирусын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.