Нийт 80 гаруй улсаас 26,335 иргэнийг татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

       Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авсан бөгөөд бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй 5, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай 2349 иргэн байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сард10 удаагийн нислэг үйлдэж, 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.