Галыг бүрэн унтраав

Нийслэлийн Онцгой байдлын газарт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт ирсэн байна.

 Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн пасад шатаж байсныг шуурхай ажиллан, 08:02 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр 200мк талбайд тархсан байсан бөгөөд хүний амь нас өртөж, эрүүл мэнд хохироогүй. Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.