Өвс, тэжээл, хивэгний экспортыг 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл түр хязгаарлалаа

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн  байна. 

Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.

Ингээд хивэгний экспортыг энэ сарын 21-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.