COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авчээ

АНУ-ын Техасын их сургууль, Бельги улсын Эрүүл мэндийн үндэсний институт болон Гентийн их сургуулийн хамтарсан багийн эрдэмтэд COVID-19 вирусийг хаах чадвартай эсрэг биет лам гөрөөснөөс гаргаж авсан тухайгаа Cell сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид лам гөрөөснөөс гаргаж авсан хоёр төрлийн эсрэг биетийг хооронд нь холбох замаар COVID-19 вирусын гол уургийг хаах шинэ эсрэг биетийг гарган авчээ. Эрдэмтдийн хийсэн эхний туршилтаар эдгээр эсрэг биетүүд вирусын үржлийг амжилттай хязгаарлаж чадсан байна.

Эх сурвалж: news.utexas.edu

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.