Дэлхийн банк авлигын улмаас Шведийн компаниудыг хар жагсаалтад оруулав

СТОКГОЛЬМ, 2020 оны 3 дугаар сарын 3 – РЕГНУМ

Авлигын асуудлаар сэжиглэгдэж байсан Шведийн компаниудын авлигын баримтууд уг аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь ажилтнуудын мэдээллийн ачаар ил болжээ. Тиймээс эдгээр компаниуд Дэлхийн банкны хар жагсаалтад орсон байна. Энэ тухай 3 дугаар сарын 2-ны өдөр Шведийн “СВТ Нихетер” сэтгүүл мэдээлэв. 

Эрчим хүч, дижитал аюулгүй байдал, олон улсын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн компаниуд энд яригдаж байна. Тэдний заримыг нь хэдэн жилийн хугацаатайгаар хар жагсаалтад оруулсан бол заримыг нь 900 гаруй жилийн хугацаатай буюу 2999 он хүртэл ийнхүү хар тамга даржээ. Энэ хугацаанд тэд Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн ямар ч төсөлд оролцох боломжгүй болж байгаа юм.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хээл хахуулийн талаарх мэдээлэл бүхий баримтууд нь хар жагсаалтад оруулах гол шалтгаан болжээ. Ялангуяа Литвийн ДЦС-уудын угаарын хийг цэвэрлэх гэрээ, авлига өгөхөөр бэлдсэн бэлэн мөнгөтэй баахан , мөн Лаост нэг өндөр албан тушаалтанд зориулж шинэ машин худалдаж авахтай холбоотой мэдээллийг дурдсан байна.

“Авлига бол нийгмийн хөгжил, ядууралтай тэмцэхэд хамгийн ноцтой аюул заналхийллийн нэг болж байна гэж Дэлхийн банк үзэж байна” хэмээн Шведийн Авлигатай тэмцэх институт[1]-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Натали Энгстам Фален мэдэгдэв.

Дэлхийн банкны үзэж байгаагаар авлигыг илрүүлэх хөдөлшгүй баримт олж авах нь асуудлын гол хүндрэл гэжээ.

Мөн нийтийг хамарсан томоохон хэмжээний мөрдөн байцаалт хэдэн жилийн турш явуулах болсон тухайгаа Дэлхийн банк зарласан боловч эцсийн дүндээ хууль зөрчсөн бүх баримтыг илрүүлэх боломжгүй гэдгийг санхүүгийн байгууллагын ажилтнууд хүлээн зөвшөөрч байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.