Иракийн авлигатай тэмцэх байгууллага 2019 онд 2 тэрбум гаруй ам.долларыг төрийн санд төвлөрүүлэв

Middle east monitor (2020.2.20). Иракийн авлигатай тэмцэх байгууллага 2019 онд төрийн санд 2.84 их наяд ирак динар (2.38 тэрбум ам. доллар)-ыг төвлөрүүлсэн болохын тус байгууллагын жилийн тайланд дурдсан байна.

Авлигатай тэмцэх байгууллага буюу Шударга ёсны холбооны хороо[8]-ны тайланд дурдснаар тус байгууллага төрийн бусад байгууллагатай нягт хамтран ажилласан бөгөөд Холбооны Улсын Ерөнхий Аудитын Зөвлөл[9]-тэй хамтран авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулсан байна.

Тус хорооноос 2019 онд 26163 мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгахад оролцсон бөгөөд эдгээрт холбогдсон 10143 хүнийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн гэж тус байгууллагын тайланд  онцолсон байна. Дээрх хүмүүсээс 50 нь засгийн газрын сайд болон түүнтэй адил түвшний албан тушаалтай хүмүүс байсан аж.

Дээрх хэргээс авлигын хэрэгт буруутай нь тогтоогдсон 1231 этгээдтэй холбоотой 931 шүүхийн шийдвэр гарсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.