Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай
  • Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Монгол Улсын ногоон таксономи”-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн СТБЗ-ийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.