Гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 01- 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд зохион байгуулсан хяналт, шалгалтад 116,745 айл өрхүүдийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүлсэн.

 Хяналт шалгалтын явцад 39.515 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 345, мэдэгдэл 902, танилцуулга 44 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
 

Илэрсэн зөрчил дутагдлыг хувиар авч үзвэл нийт зөрчлийн 25 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй,  13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ алдагдсан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлыг зөрчсөн, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.