Баян Монгол чуулгын 50 жилийн ойн концерт

Тэртээх нэгэн өдөр шинэ аялгуу болон тодорч, их хотын айзам хэмнэлийг бадрангуй, баяр хөөрөөр дүүргэсэн тэдний түүх бүхэлдээ гайхамшиг юм.

Хүчирхэг хэрнээ уянга төгөлдөр, зүрх сэтгэлд уусан шингэгч Жазз хөгжмийг зөвхөн тэд л амилуулж, балрашгүй түүхээ үлдээсээр байна. Тэд бол алдарт Баян Монгол чуулга. Зүрх догдолж, сэтгэл жаргана.

11-р сарын 30-нд 16:00 цагаас 50 жилийн ойн баярын концерт Корпорейт концертын их танхимд болно.

 Тоглолтод: 
            "Баян Монгол" чуулга
             удирдаач Б.Ганбат /МУУГЗ/
             Б.Нямдорж /МУУГЗ/
             С.Саруул-Од /МУСТА/
 Дуучин :
             Н.Наранбаатар /МУСТА/
             Ц.Хулан /МУСТА/
             Л.Насанбуян /МУСТА/
             Б.Дэлгэрбаяр /МУСТА/
             Б.Солонго
 Урилгаар:
             Харанга хамтлаг
             Никитон хамтлаг
             МУГЖ Х.Төмөрбаатар 
             МУСТА Н.Оюунчимэг 
             МУСТА Б.Хонгор 
             Ж.Ариунжаргал нар оролцоно  

 

Тасалбарыг: Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/2507/  сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүйг 7011-8012, 8801-0854 дугаараас лавлана уу.

bolloo.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.