Японд Тавантолгой ордын бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийлээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Токио хотноо болсон “Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Тавантолгой ордын бүтээн байгуулалт, дагалдах төслүүдийн талаар танилцуулга хийлээ.   Хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин, Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон байна.   Манай  талаас оролцсон төлөөллүүд уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт хийх боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжуудын талаар форумд оролцогчдод танилцуулж, уулзалтууд зохион байгуулсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.