Цагдаагийн олимпоос хоёр алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй Цагдаагийн олимпод манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ.

Тэрээр өчигдөр /2019.08.11/ Жудо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн өнөөдөр /2019.08.12/ Жиу-жицу бөхийн төрлөөр үргэлжилж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.