Албан ёсны айлчлалтай холбогдуулан зарим замыг түр хугацаагаар хаана

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийх тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна.


Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар Авторадио 96,3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.