Ардын урлагийн их наадмын нээлт өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Азийн 12 орны 200, үндэсний 2000 гаруй ардын авьяастан, уран бүтээлчид оролцсон ардын урлагийн их наадмын нээлт өнөөдөр 16.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Нээлтийн ажиллагаанд Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүх оролцож ардын авьяастан уран бүтээлчдэд амжилт хүсч үг хэлэх бөгөөд Монгол Төрийн Үндэсний Их Найрал Хөгжимчид, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, дуучид Ардын урлагийн их наадамд оролцогч ардын билэг авьяастнуудын хамтарсан урлагийн тоглолт болно. Мөн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 10.00 – 19.00 цагийн хооронд соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд урлагийн тоглолт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ үнэ төлбөргүйгээр иргэд олон нийтийн хүртээл болох юм

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.