Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон юм.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх хүүхэд насыг хөдөлмөр эрхлэхэд зориулах ёсгүй. Гэвч өнөөдрийн байдлаар 152 сая хүүхэд эдийн засгийн бараг л бүх салбарт хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хөдөлмөр эрхэлж буй 10 хүүхэд тутмын 7 нь хөдөө аж ахуйн салбарт байна.

Мөн энэ онд ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182 дугаар конвенц батлагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.