Монгол оюутнууд луун завины уралдаанд амжилт үзүүлэв

Өнгөрсөн долоо хоногт Хятад үндэсний хамгийн  том баяр болох “Dragon boat festival” болж өнгөрлөө. Энэхүү баярыг БНХАУ-аас гадна,Тайвань зэрэг азийн хэд хэдэн улс уламжлал болгон тэмдэглэдэг байна. Баярын үеэр сонирхолтой олон  арга хэмжээ зохион байгууллагдаг бөгөөд үүний хамгийн том нь луут завины уралдаан юм. 

Тэгвэл энэ жилийн баярын арга хэмжээний хүрээнд зохиогдсон сэлүүрт завины уралдаанд Тайвань улсад суралцаж буй Монгол оюутнууд амжилттай оролцож  гуравдугаар байрын шагнал хүртлээ. 

Тодруулбал, Тайвань улсын Чанхуа хотын “Ченко” инженерийн их сургуулийн оюутнууд “Луут завины” уралдааны олон улсын төрөлд оролцож гуравдугаар байр эзэлж, мөнгөн шагнал хүртсэн байна.  Сэлүүрт завины олон улсын төрөлд 40 гаруй баг оролцсоноос Монгол оюутнууд ийнхүү амжилт үзүүлжээ. 

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудын төлөөлөл ярихдаа “ Бид нэг сарын хугацаанд багаараа сургуулийнхаа усан бассейнд  бэлтгэлээ хангасан. Манай сургуулиас биднээс гадна Индонез, Вьетнам гэх мэт дөрвөн баг оролцсон ч бид эцсийн  шатанд шалгарч чадсандаа баяртай байна.

Манай багийнхан бүгдээрээ анх удаа завин дээр гарч, сэлүүрдэж үзсэн ч ердөө 20 долийн зөрүүтэй хоёрдугаар байрнаас мултарсан. Гэсэн хэдий ч Монгол Улсыхаа төрийн далбайг далайд мандуулсандаа  баяртай байна” гэлээ.


Дашрамд дуулгахад, “Луун завины баяр”-ыг Хятадын эртний агуу эх оронч, яру найрагч Чу Яань баатрын дурсгалд зориулан тэмдэглэдэг болсон тухай түүхийн зарим баримтуудад бичжээ.


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.