ОХУ-ын Засгийн газар нийгэм дэх авлигын түвшинг үнэлэх аргачлалыг баталжээ

ОХУ-ын Засгийн газар бүс нутаг дахь авлигын түвшинг үнэлэх аргачлалыг баталсан байна.

Тухайлбал, уг баримт бичиг нь 75 хуудастай бөгөөд түүнд судалгааны ажлыг ахуйн болон ажил хэргийн авлигын судалгаа гэж хоёр хувааж авч үзжээ.

Энэхүү судалгааны ажилд бүс нутаг дахь хоёр буюу түүнээс дээш жил амьдарсан, насанд хүрэгчдийг оролцуулах бөгөөд тодорхой оршин суугаа газаргүй эсвэл хорих ялаар шийтгэгдсэн хүнийг оролцуулахгүй юм байна. Судалгааны ажлыг явуулахдаа 5 сая буюу түүнээс дээш оршин суугчтай газарт 800-гаас цөөнгүй хүнээс, 1-5 сая оршин суугчтай газарт 600-гаас багагүй хүнээс, 1 сая оршин суугчтай газарт 400-гаас цөөнгүй хүнээс тус тус санал асуулга авах ажээ.

Оролцогчдоос хамгийн сүүлд хэзээ хахууль өгсөн, өгсөн хахуулийн хэмжээ, хахуулийн хэмжээг жирийн иргэдийн орлоготой харьцуулсан байдал, тухайн бүс нутаг дахь ахуйн хахуулийн хэмжээ зэрэг асуултууд тавигдах юм байна.

Ажил хэргийн хахуулийн талаар орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар судалгаа хийгдэх ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.