Говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 17,18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.