Алслагдмал Африкийн тосгоноос ирсэн багш шилдгээр шалгарч 1,000,000 ам.долларын эзэн болжээ

2019 оны “Global Teacher Prize” буюу Дэлхийн шилдэг багшаар Питер Табичи шалгарлаа. Тэрбээр Кенийн ядуу тосгонд багшилдаг бөгөөд шагналын нэг сая ам.доллароо сургуульдаа компьютер худалдаж авах, шинжлэх ухааны лаборатори байгуулах гэх мэт зүйлд зарцуулна гэж  мэдэгджээ. Петр өөрийн амьдралыг бусдад туслахад зориулдаг нэгэн. Тэрээр багшийн цалингийнхаа 80% -ийг орон нутгийн олон нийтийн төслүүдэд, түүний дотор боловсрол, тогтвортой хөдөө аж ахуй, энх тайвны төслүүдэд өгдөг.

Энэ удаагийн шалгаруулалтад 179 орны 10,000 гаруй хүн оролцсоноос эцсийн шатанд Энэтхэг, Австрали, АНУ, Кени, Нидерланд, Бразил, Япон, Аргентин, Их Британи, Гүрж улсын багш нар үлджээ. Шилдэг арван багшаас Табичи шилдгээр шалгарчээ.



Олон улс оронд багш мэргэжлийн нэр хүнд буурч, муу хэлэгдэн дорд үзэгдэж байгаа нь  Sunny Varkey-г уг санг үүсгэн байгуулахад түлхэц болжээ. “Global Teacher Prize” нь дэлхийн олон орны багш нарт урам зориг өгч, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой юм. Үүсгэн байгуулагдсан анхны жилийн ялагчаар Nancie Atwell /АНУ/ шалгарч байжээ.

С.Сансар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.