Өнөөдөр олон улсын ойн өдөр

 

 

Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ.

Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.

 

Ойн хомсдлын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг.

Ой мод байгаль орчныг хамгаалах талаар хүүхдүүддээ ойлгуулж ухааруулан мэдлэг олгох нь ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг хамгаалж үлдээхэд нэн чухал юм. Ой мод агаар, хөрс, ус, хүмүүсийг эрүүл байлгах, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөнг бууруулах, хот, хөдөөгийн оршин суугчдыг тогтвортой байлгах зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдардаг бөгөөд 2050 он гэхэд 70 хүртэлх хувиар өсөх хандлагатай байгаа нь хүмүүс байгалиасаа салж, ойн тухай мэдлэг, ойлголт дутмагаас болж  байгаль дэлхийгээ үл хайхран устгах байдал ихсэж байна.


 

С.Анар

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.