УУЛЫН ЭЗЭН-2018 УУЛЫН ДУГУЙН “UPHILL” АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

 

"Залуу дугуйчин" клубээс санаачилан  "Монголын дугуйн холбоо"-той хамтран зохион байгуулж буй Uphill уулын дугуйн тэмцээн 2018 оны 09 сарын 16-ы ням гаргийн өглөө 09.00 цагт эхэлнэ.

 

 

Тус уралдаан нь УУЛЫН БЭЛЭЭС ОРГИЛ хүртэл өрсөлдөж, тэсвэр тэвчээрийн илэрхийллийг харуулах юм.  Дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн хураамжийг 100% "Ирвэс хамгаалах сан"-н үйл ажиллагаанд хандивлаж байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах ажээ.

 

 

Уралдааныг зохион байгуулагчид:

  1. Монголын дугуйн холбоо
  2. Залуу дугуйчин клуб

 

Ивээн тэтгэгчид:

  1. Номин Холдинг компани
  2. Canondale Mongolia
  3. Happy ХХК

 

Уралдааныг БЗД-н нутагт Скай ресорт баазыг өнгөрч Хүрэл тогоот орох замд ГҮН ЖАЛГАТЫН АМ-д зохион байгуулна. Илүү дэлгэрэнгүй доорхи зургаас харна уу.

 

Уралдааны удирдамжийг зургаар хавсаргав.

 

 

 

 

Дугуйн спортын хөгжилд хувь нэмрээ оруулан, уралдаан тэмцээнүүдийг ивээн тэтгэж буй байгууллага хамт олонд гүн талархалаа илэрхийлье.

Дугуйн спортоор хичээллэгч хэн бүхний тэмцээнд оролцохыг, сонирхогч хүн бүхнийг хүрэлцэн ирж тэмцээнийг үзэхийг урьж байна.

 

BOLLOO.MN

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.