Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклчидтой нэгдэнэ

 

“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклтой оролцож, цуваанд явах аж.

 

Наадамд ОХУ, БНХАУ, Өвөр Монголоос мото спорт сонирхогчид оролцох аж. Хятадаас 7 клубын 44, ОХУ-аас 10 клубын 100 орчим мотоциклчин иржээ. Харин Монголоос 15 клубын 350 орчим мотоциклчин “Талын салхи”-д оролцох талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

 

Ерөнхий сайдын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын оролцоотой зохион байгуулагдаж буй энэ наадам гурван улсын хэмжээнд болж буй том арга хэмжээ гэдгийг хэлж байна. Наадмын үеэр болох мотоциклийн үзэсгэлэн, хамтлаг дуучдын тоглолт Тэрэлжид зохион байгуулагдана.  

 

д/д

Хугацаа

Зохион байгуулагдах арга хэмжээ

 

2018 оны 06-р сарын 09-ний хөтөлбөр

1

09:00-10:30

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цугларах

2

10:30-11:00

Нээлтийн арга хэмжээ /Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн удирдлагууд оролцоно/

3

11:00-11:30

Урлагийн тоглолт

4

 

11:30-14:00

Мото сонирхогчдын парад

/Сүхбаатарын талбайг нар зөв тойрно. Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун тийш төв замаараа явж, “Саппоро” худалдааны төв, 3,4 дүгээр хороолол руу өгсөж, “Минж Плаза”-гийн уулзвараар уруудан Баруун 4 зам, төв замаараа явсаар Офицерүүдийн ордон, Баянзүрхийн товчоо, Тэрэлж дэх “Мондэ” амралтыг газар хүртэл явна/

5

13:00-13:20

Тэрэлж дэх “Мондэ” амралтын газрын талбайд оролцогч клубууд байрлана

6

13:20-14:00

Өдрийн хоол

7

14:00-14:20

 

“Мондэ” төвд арга хэмжээ үргэлжилнэ

/Хөтлөгч наадмын тухай товч танилцуулна. Нээлтэд нийслэлийн төлөөлөл оролцоно/

8

14:20-14:40

entertainment хөтөлбөр /Аравт хамтлаг/

9

14:40-15:00

Оролцогч клубуудын танилцуулга

10

15:00-16:00

Үзүүлбэрүүд: /Шилдэг custom, хамгийн холоос ирсэн, гадаадаас ирсэн /ОХУ, БНХАУ, Герман, Энэтхэг/, Хүндэт зочид, Fan-үүдийн тэмцээн, Drift мэндчилгээнүүд/

11

16:00-16:30

Мото уран жолоодлого

12

16:30-17:00

Хүндэд зочид, ахмад мото спорт тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ

13

17:00-17:30

Наадамд оролцсон клубуудэд батламж гардуулах

14

17:30-18:00

“Мото Мисс”, “Мистер” шалгаруулах тэмцээн

15

18:00-21.00

Еntertainment хөтөлбөр

/”Харанга” хамтлаг, Харангын Лхагва, “Жонон” хамтлаг, “Хурд” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Булсара” хамтлаг, “Аравт” хамтлаг, “Empire” хамтлаг, “Аадар” хамтлаг, “Lord” хамтлаг, “Rec on”, “Ice Top”, “Digital”, “Click click boom”, “Rapper Gee”, “Rapper Desant”, “Rapper NMN”, дуучин “Gang”, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд/

16

14:00-21:00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

2018 оны 06-р сарын 10-ны өдрийн хөтөлбөр

17

10.00-14.00

Мото наадмын зассан талбайд наадамд оролцсон 300-400 мотоциклийн үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана. Мөн наадамд оролцогч клубууд өөрсдийн асарт үзэсгэлэнг гаргаж, үзэгчдэд нээлттэй үзүүлнэ

18

14.00-15.00

Хаалтын арга хэмжээ /

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.