Согоонуудаа хээлтүүлж чадахгүй байгаа хөгшин бугануудыг агнуулсан гэв

 

Хөвсгөл аймгийн харьяат улсын харцага Г.Ганхуяг нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж, зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан асуудал өчигдрөөс эхлэн өндрөө авч элдвээр шүүмжлүүлж байна. Тэгвэл энэ зургандаа тэрбээр дараах тайлбарыг хийжээ.

 

“Хөгшин буганууд согоонуудаа хээлтүүлж чадахгүй сувайруулдаг. Тэгсэн хэр нь залуу бугануудыг ойртуулдаггүй юм. Тиймээс байгалийн жамаараа хөгширсөн бугануудыг гадаадын анчинг урьж авчраад агнуулсан хэрэг. Агнуулах зөвшөөрлийг нь яамнаас өгөөд би дагуулж яваад сумын байгаль орчны байцаагч, цагдаагийн ажилтнуудын хяналт дор агнуулсан. Тэгэхээр үүнд ямар ч хууль бус зүйл, хулгайн ан гэх ойлголт байхгүй.

 

Энэ бол зөвшөөрөлтэй ан. Эргээд тухайн гадаадын анчин сум орон нутагт мөнгө төлдөг. Энэ бугыг агнасан мөнгөний ихэнх хувь нь орон нутгийн байгаль хамгаалах сан, нөхөрлөлд ордог.

 

Тэд бусад бугануудыг хамгаалж, өвс, хужир тавьж өгөх харилцан үүрэгтэй ажилладаг. Энэ бол "ан"-гийн менежмент. Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий. Хамтдаа зураг авахуулсан л төдий. Тэрнээс би агнаагүй юм.

 

Монгол Гөрөөчин бүлгэмээс энэ зургийг олж авч пост тавьснаас болоод өнөөдөр энэ зураг фэйсбүүк,твитерээр намайг дэндүү урт насалтал харааж ерөөлөө шүү. Хүний мууг үзээд түүнээс кайф авдаг фэйсчид, твитрчид миний мууг үзнэ гэвэл ёстой май шүү” гэжээ.

 

Энэ бүхний эцэст уншигч, цахим сүлжээг хэрэглэгч нартаа зориулж зөвлөхөд цахим сүлжээнд аливаа мэдээллийг нийтэлсэн огноог анхаарч байхыг зөвлөж байна. Эртний мэдээллийг олон нийтэд дахин түгээж саяхан болсон үйл явдал мэт олныг төөрөгдүүлж нийгэмд бухимдал үүсгэж байдаг нөхөд байгааг анхаарахад илүүдэхгүй биз. Үүний цаад зорилго нь улс төрийн мушгин гуйвуулалт болон хувь хүн, албан байгууллагын нэр хүндийг унагаахын хажуугаар аливаа нэг хэлбэрийн шантаажлах процесс явагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Иймд олон нийтийн сүлжээг зөв зохистой ашиглаж сурахыг нийт уншигч, хэрэглэгчиддээ хүсье.

 

BOLLOO.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.