Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ

 

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:

 
  1. Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  2. Сумын заан С.Майнбаяр,
  3. Улсын начин Э.Даш,
  4. Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм.
 
Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байсан юм. Түүний хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн байна. Иймээс түүнийг допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.

 
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.