Ж.Бямбасүрэн 6 хоногийн дотор 8000 метрээс дээш хоёр оргилыг эзэллээ

 

Уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн ноён оргил Эверестийн оргилд гарсан мэдээллийг ирүүлсэн билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр Түвд, Хятадын хилийн заагт орших дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце хайрханы оргилыг эзэлсэн мэдээлэл ирлээ. 

Ж.Бямбасүрэн далайн түвшнээс дээш 8516 метрт байх Лхоце оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр 09:30 цагт гарч нэгэн түүхэн амжилтын эзэн болоод байна.  

Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) дараалан авирч уулын спортын түүхэнд нэгэн амжилтын эхлэлийг тавьж байсан билээ. Тэгвэл энэхүү амжилтыг “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверест, Лхоце оргилд зургаан өдрийн зайтай гарснаар ахиулж чадлаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.