БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШААРДДАГ БИЧИГ БАРИМТЫН ТООГ ЦӨӨЛӨХ “ХУР” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

 

2013 онд төрийн үйлчилгээний төвлөрлийг бууруулж, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ТҮЦ” машиныг нэвтрүүлсэн нь хүнд суртал, урт дараалал, цаг хугацаа алдах зэрэг бэрхшээлүүдийг арилгасан.

Цаашид төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг улам хялбарчлах,  иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ–ын монгол инженерүүд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж, энэ оны 1 дүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

 

 

Өмнө нь аж ахуйн нэгж, иргэд төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад зарим төрлийн бичиг баримтыг заавал бүрдүүлж, хуулбарлаж хавсаргахыг шаарддаг байсан. Харин төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтэрснээр,  тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцох боломж бүрдэж байгаа бөгөөд тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллах юм байна.

Монгол Улсын түүхэнд төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх “ХУР” системийг салбартаа тэргүүлэгч Голомт банк 2018.04.05-ны өдөр монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

 

 

Өөрөөр хэлбэл та нэг ширхэг ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр, зөвхөн хурууны хээгээ уншуулаад л шинээр Голомт банкны харилцагч болж, данс, карт нээлгэж, цалингийн зээл авах зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

 

 

 

 

 

Цаашид олон байгууллага цахим системийг ашиглан иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтойг энэхүү хөтөлбөр харуулж байна.

 

BOLLOO.MN

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2018-04-09 09:05

    Энэ чинь харин аятайхан мэдээ байна, тэгмээрсэндээ

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.