ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИД АЗ ХУР НОМЫН ИХ ДЭЛГҮҮРТ АЙЛЧИЛЖЭЭ.

 

 

Оюунлаг бүрэн дунд сургуулийн сурагчид Аз хур номын их дэлгүүрээс зохион байгуулдаг НОМТОЙ АЯЛАЛ ХӨТӨЛБӨР-н хүрээнд АЗ ХУР НОМЫН ИХ ДЭЛГҮҮРТ айлчиллаа.

 

 

Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй торомгор нүд, үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ тэднийг ус мэт эрдэм мэдлэг, энэрэнгүй сэтгэлээр усалж өгвөөс ирээдүй хойч маань #оюунлаг, эх орондоо хэрэгтэй хүмүүс болох нь дамжиггүй юм.

 

 

Юутай ч хүүхэд багачуулынхаа эрдэм мэдлэг, боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулж хамтран ажилласан АЗ ХУР НОМЫН ИХ ДЭЛГҮҮР болон ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн баг олон нийтэд МАНЛАЙЛАЛ болж чадлаа. Бусад сургууль хамт олон энэ жишгийн дагууд сурагчдын оюун ухаан эрдэм мэдлэгийг нэмэгдүүлэхэд зориулж энэхүү аянд хамтран оролцох байх гэдэгт итгэж байна.

 

 

Сургалтыг анги танхимаас ондоо орчин нөхцөлд явуулснаар сурагчдад сонирхолтойгоор мэдлэг олгох, сурагчдын хичээлд хамрагдах оролцоог идэвхижүүлэх нэгэн өвөрмөц арга барилыг заах аргадаа нэвтрүүлж байна.

 

 

 

 

Хэрэв та энэхүү номтой аялал хөтөлбөрт сурагчид хүүхдүүдээ хамруулахыг хүсвэл 88000360 дугаарт холбогдоорой. Бусад сургууль хамт олныг идэвхитэйгээр хамтран ажиллахыг урьж байна.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Уншигч
    2018-03-15 14:28

    Энэ чинь харин хэрэгтэй мэдээлэл байна. Хүүхдүүдээ хамруулцгаая.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.