Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг ...
Спортоор дамжуулан хүүхэд багачуудыг хөгжлийг дэмжих, Монгол Улсад Ти-боллыг хөгжүүлэх үүднээс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг Баянзүрх дүүрэг хэрэгжүүлж байна. Спортын энэхүү төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх үйлсийг хэрэгжүүлж буй Токү Шима дахь Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр өглөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хүүхдийн хөгжилд спорт чухал ...
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонголын нүхэн гарц үерийн үед усаар дүүрч, зарим иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудал гарсан. Ус соруулах насос цахилгааны гэмтлийн улмаас ажиллахаа больж, нүхэн гарц усаар дүүрэхэд хүрсэн байна. Тухайн нүхэн гарцын насосны тэжээлийг Их наяд худалдааны төвөөс авдаг байсан. Гэвч тухайн үед цахилгааны тэжээлд гэмтэл үүсэж, усаа татаж чадахгүй байдалд хүрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Баянзүрх ...
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арван дөрөвдүгээр хуралдаан 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуралдана. Үүнтэй холбоотойгоор Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хороо тус тус хуралдлаа. Төсөв санхүү, эдийн засгийн хороо – Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох тухай – Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн ...
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.24) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава тэргүүтэй Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улс, Япон Улсын харилцааны шинэ тавины босгон ...
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 25-нд болно Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл цахимаар хуралдлаа. Тус хурлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах тов болон хэлэлцэх асуудлыг баталсан юм. Ээлжит бус хурлын товийг энэ сарын 25-нд тогтож, хурлаар -Төрийн дээд шагналд уламжлах асуудал -Цаг үеийн нөхцөл байдлын талаар ...
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 71,4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний 2023 оны хагас жилийн тайлан танилцуулах тухай Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний 2023 оны хагас жилийн тайлан танилцуулах ...
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны санал, ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд боллоо. Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, ...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов. Монгол ...